Нууцлалын бодлого
Passly бол Монгол дахь танхимын сургалтын баталгаажсан лавлах юм. Энэ хуудас нь аппад таны ямар мэдээлэл хадгалагддаг, юунд ашиглагддаг, хэнд харагддагийг тайлбарлана.
Бид юу хадгалдаг вэ
- Утасны дугаар. Нэвтрэхэд хэрэглэнэ. Нэвтрэх кодыг SMS-ээр илгээнэ. Нэр оруулах нь заавал биш.
- Хадгалсан сургалт, сургалт эрхлэгч. Таны нэвтэрсэн дугаартай холбогдож хадгалагдана. Бусдад харагдахгүй.
- Мэдэгдэл. Хуудас эсвэл сургалтын талаар мэдэгдсэн бол шалтгаан, таны дугаар хадгалагдаж, зөвхөн Passly-н шалгагч ажилтанд харагдана.
- Нэвтэрсэн төхөөрөмж. Аюулгүй байдлын үүднээс нэвтрэлт бүрийн хугацаа, IP хаяг, төхөөрөмжийн төрлийг хадгална.
- Серверийн журнал. Алдаа олохын тулд хүсэлт бүрийн хугацаа, хаяг, IP хаягийг журналд тэмдэглэнэ. «Надад ойр» хайлтын байршил журналд орохгүй.
- Хэрэглээний тоо. Хуудас үзсэн, залгасан, газрын зураг нээсэн тоог сургалт эрхлэгчид «хэдэн хүн» гэж харуулахын тулд тоолно. Үүнд таны нэр, дугаар орохгүй. Төхөөрөмж бүрийг өдөр бүр өөр санамсаргүй утгаар тэмдэглэдэг тул нэг хүнийг өдрөөс өдөрт мөшгөх боломжгүй. Эдгээр тоог 400 хоногийн дараа устгана.
Сургалт эрхлэгчээр бүртгүүлбэл
- Нийтэд харагдах: хуудасны нэр, тайлбар, лого, зураг, холбоо барих утас, вэб болон нийгмийн сүлжээний холбоос, үнэ, салбарын хаяг, газрын зураг дээрх байршил, сургалтууд.
- Нийтэд харагдахгүй: холбогдох хүний нэр, и-мэйл, байгууллагын бүтэн нэр, улсын бүртгэлийн дугаар, баталгаажуулах зураг (орц, дотор тал) болон бичиг баримт (тусгай зөвшөөрөл, гэрчилгээ). Эдгээрийг зөвхөн та болон Passly-н шалгагч ажилтан харна. Файл руу очих холбоос 5 минутын дараа хүчингүй болно, нээсэн бүрийг бүртгэнэ.
- Баталгаажуулах зургийн байршлын болон хугацааны мэдээллийг (EXIF) шалгагч ажилтан зургийн жинхэнэ эсэхийг шалгахад ашиглана. Нийтэд харагдах зургаас энэ мэдээллийг бүрэн хасна.
Байршил
«Надад ойр» гэх мэт тохиолдолд таны утасны байршлыг зөвхөн таны зөвшөөрлөөр, тухайн үед нь ашиглана. Таны байршлыг бид хадгалдаггүй. Зөвшөөрөл өгөхгүй бол аппыг байршилгүйгээр ашиглаж болно.
Хэнд дамжуулдаг вэ
- Бид таны мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, зар сурталчилгааны сүлжээнд өгөхгүй.
- SMS илгээх үйлчилгээ үзүүлэгчид таны утасны дугаар болон мессеж очно.
- Серверүүд Нидерландад байрладаг. Мэдээлэл тэнд хадгалагдаж, нөөц хуулбар нь шифрлэгдсэн хэвээр өөр газарт хадгалагдана.
- Аппын алдааг засахын тулд алдааны тайланг (хувийн мэдээлэлгүй) хадгалж болно.
- Хууль зүйн дагуу эрх бүхий байгууллагаас албан ёсоор шаардсан тохиолдолд мэдээлэл өгч болно.
Таны эрх
Та бүртгэлээ аппаас өөрөө устгаж болно: «Профайл» хэсэгт «Бүртгэл устгах». Устгахад таны бүртгэл, мөн сургалт эрхлэгч бол хуудас, сургалт хайлтад тэр даруй алга болж, та бүх төхөөрөмжөөс гарна. 30 хоногийн дараа таны хадгалсан зүйл, нэвтрэх мэдээлэл, танд илгээсэн мессеж, мөн сургалт эрхлэгч бол хуудас, сургалт, оруулсан зураг, баримт бичиг бүгд бүрмөсөн устна. Эдгээр 30 хоногийн дотор буруу даралтаа засуулахыг хүсвэл доорх хаягаар хандвал сэргээж болно. Бүрмөсөн устсаны дараа буцаах боломжгүй.
Мэдээллээ харах эсвэл засуулахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.
Холбоо барих
info@passly.mn
Энэ бодлого өөрчлөгдвөл дээрх хувилбарын огноо шинэчлэгдэнэ.