Үйлчилгээний нөхцөл
Passly бол сургалт эрхлэгчдийг хэрэглэгчидтэй холбодог лавлах юм. Аппыг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрч байна гэж үзнэ.
Passly юу вэ, юу биш вэ
- Passly сургалт зохион байгуулдаггүй, сургалтад бүртгэдэггүй, төлбөр авдаггүй. Сургалтын хүмүүстэй та шууд холбогдож тохирно.
- «Баталгаажсан» гэдэг нь сургалт эрхлэгчийн баримт бичиг, зураг, байршлыг манай ажилтан шалгасан гэсэн үг. Сургалтын чанар, үнэ, хуваарийг баталгаажуулсан гэсэн үг биш.
- Сургалтын мэдээлэл (үнэ, хуваарь, чөлөөтэй суудал) өөрчлөгдөж болно. Төлбөр хийхээсээ өмнө сургалт эрхлэгчээс лавлана уу.
Хэрэглэгч
- Нэвтрэхдээ өөрийн утасны дугаарыг ашиглана. Кодыг бусдад бүү өг.
- Буруу, хуурамч эсвэл зохисгүй зүйл олдвол «Мэдэгдэх» товчоор бидэнд мэдэгдэнэ үү.
- Аппыг автоматаар хуулах, хэт олон хүсэлт илгээх, бусдын бүртгэлд нэвтрэхийг хориглоно.
Сургалт эрхлэгч
- Оруулсан мэдээлэл үнэн зөв бөгөөд өөрийн эрхэлдэг сургалтын тухай байна.
- Зургууд бодит бөгөөд тухайн газарт авсан байна. Бусдын зураг ашиглахгүй.
- Шалгах ажилтан мэдээллийг шалгаж, засвар хүсэх эсвэл татгалзах эрхтэй.
- Худал мэдээлэл илэрвэл хуудсыг түр хааж эсвэл устгаж болно. Хаасан бол шалтгааныг та SMS болон и-мэйлээр, мөн аппаас мэдэх болно.
- Баталгаажуулах зураг, баримт бичгийг зөвхөн шалгах ажилтан харна. Олон нийтэд харуулахгүй.
- 3 хүртэлх сургалтыг үнэгүй нийтэлнэ. Илүү сургалт нийтлэхэд багц авна. Багцын төлбөрийг банкаар шилжүүлж, нэхэмжлэх дээр заасан нөхцөлөөр хийнэ.
Өөрчлөлт
Нөхцөл өөрчлөгдвөл дээрх хувилбарын огноо шинэчлэгдэнэ. Сургалт эрхлэгчид шинэ нөхцөлийг дараагийн илгээлтийн үед дахин зөвшөөрнө.
Холбоо барих
info@passly.mn